2013 онд Индонези оросын таван «Супержет» онгоцыг ашиглаж эхлэнэ. Зүүн-өмнөд Азид оросын шинэ ангилалын онгоцыг бусдаас түрүүн захиалсан Sky Aviation нисэх онгоцны компани ийм төлөвлөгөөтэй байна. Анхны «Сухой Супержет» онгоц энэ сарын дундуур тус улсад очно. Түүнийг 2-р сард ашиглаж эхлэх хийгээд нислэг нь Макассарыг Папуа дахь Соронг, Жаяпура хоёр хоттой холбоно. Бүс нутгийн шинэ ангилалын 100 суудалтай Супержет-100 онгоц 2008 онд анхны нислэг хийсэн билээ. Онгоц 2 км хүрэхгүй богина зурваст буух чадвартай. Энэ онцлог Sky Aviation компаниос ийм 12 нисэх онгоц захиалсны гол шалтгаан болжээ.Эдгээр онгоцыг 2012-2015 онуудад нийлүүлнэ.