Сирийн засгийн газар үндэсний яриа хэлэлцээ хийж эхлэхийг оролцуулан хямралыг зохицуулах тухай ерөнхийлөгч Асадын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэх хөтөлбөрийг бэлтгэж эхлэсэн тухай Дамаскад Сири улсын мэдээллийн сайд Омран аз-Зуаби мэдээлэв.

Яриа хэлэлцээнд оролцох урилга гадаадаас дотоод хэрэгт оролцох ажиллагааг эсэргүүцэж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа сөрөг бүх хүчинд явуулсныг тэрээр тэмдэглэв.

Ерөнхийлөгч Асадын санаачилсан хямралыг зохицуулах төлөвлөгөө Сири улсад шилжилтийн засгийн газар эмхлэн байгуулах санал агуулж байна. Өнөөгийн засаг захиргааны ба сөрөг хүчний төлөөлөгчид түүний бүрэлдэхүүнд орж мэднэ. Парламентын ба ерөнхийлөгчийн сонгууль ийм харилцан ажиллагааны дараачийн үе болж, түр засгийн газрыг эмхлэн байгуулах бэлтгэл болох ёстой.