Японы БХЯ энэ санхүүгийн жилд урьдынхаас илүү их хэмжээний хөрөнгө бараг 2,4 тэрбум доллар нэмж авна. Энэ нь дайнаас хойш батласан төсөвт нэмсэн хамгийн их хэмжээний нэг удаагийн нэмэлт билээ. Энэ хөрөнгөөр зэр зэвсэг юуны түрүүнд «Пэтриот» ПДХ системийн шинэ пуужин, нисдэг тэрэгүүд худалдан авч, байлдааны нисэх онгоцуудыг шинэчлэх юм. Урьд цэргийн тусгай газарт олгож байсан нэмэлт хөрөнгийг гол төлөв цэргийн бус зорилгоор ашиглаж байсан. Ирэх санхүүгийн жилд Японы засгийн газраас сүүлийн 11 жилд анх удаа БХЯ-ны төсвийг үнэн хэрэг дээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Төсөвт барагцаалбал 680 сая доллар нэмж, 54,2 тэрбумд хүргэнэ. Энэ нь Сенкаку арлуудыг тойрсон маргаан гаарч, Хятад улстай харилцаа хурцдсан болон Солонгосын хойгийн байдал тодорхой бус байгаатай холбоотой юм.