2013 оны намар Эх дэлхийд эртний солир нягт тулж ирнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, солир хурц гэрлээрээ Сарыг хиртээх бөгөөд эл явдлыг энгийн нүдээр хоногийн аль ч цагт харах боломжтой аж. Тэнгэрийн биет зүйлийг оросын одон орон судлаачид илрүүлжээ. Тэд солирыг хосгүй замыг туулж явааг тодорхойлжээ. Нарны аймгийг цорын ганц удаа тойрсныхаа дараа тэр од хоорондын орон зайд “Оорта үүлэнд” очно. Хэдэн триллион мөсөн уулнаас бүрдэх агуу том салбарыг ийнхүү нэрлэдэг юм. Уг салбар нь Нарны аймгийг хүрээлэнэ. Үүний радиус гэрлийн нэг жил орчим буюу, өөрөөр хэлбэл, ойролцоох хөрш од хүртэл дөрвөний нэг хүртэлх зам байх юм.

Оросын одон орон суудлаач Виталий Невский болон Артём Новичонок нар мониторын дэлгэцнээ маш жижигхэн цайвар өнгийн цэг толбо олж харсан юм. Эрдэмтэд компьютер дээрээ телескопын туслалцаатайгаар Оросын өмнө зүгийн Кисловодск хотод авсан шөнийн тэнгэрийн зургуудыг татжээ. Эл телескоп нь солирыг илрүүлэхэд ашиглагдадаг гэж Орхосын ШУА –ийн одон орон судлалын хүрээлэнгийн физик болон оддын хувьслын хэлтсийн эрхлэгч Дмитрий Вибе ийн ярьж байна: «Солир болон Нарны аймгуудын бусад биетүүд нь аажимдаа нийтлэг оддын орчинд шилжин байрладаг. Тиймээс зохих хугацааны, тухалбал, хэдэн минутын үелзэлтэйгээр компьютерын программын туслалцаатайгаар ийм төрлийн объектыг эрэлхийлэх нь боломжтой юм. Уг программ ямар нэгэн объектыг зураг дээр ажигдагдах үед сонирхолтой солир юм уу,аливаа биет зүйл илэрсэнийг шууд мэдээлдэг» гэж хэллээ.

Удалгүй эрдэмтэд оддын тэнгэрээс нилээд хурц зургуудыг авсан. Жижигхэн цайвар цэг чухамдаа солир байсан гэдэгти эргэлзээгүй боллоо. Одоогоор тэд Бархасбадийн тойрог замд байна. Түүнд одон орон судлаачид телескопыг алсын зайнаас удирдах компьютерын сүлжээний нэрээр ISON /International Scientific Optical Network/ нэр өгчээ.

Урьдчилсан тооцоогоор, Солир нь Нарны аймгуудын хөгжлийн олон үеийг даваан туулжээ. Одоогоор залуу эх Дэлхий маань тэнгэрийн биетүүд болон Сарны бүрдсэн хэлтэрхийнүүдтэй тулгараагүй байна. Ингэхдээ Ангараг дээр хараахан ус алга болоогүй, харин эх дэлхий дээр амьдрал үүссэн энэ бүх үед чухамдаа ISON Оортагийн үүлнээс өөрийн хөдөлгөөнийг хийж эхэлж байсан юм. Нарны таталцах хүчний нөлөөн дор солир нь аажимдаа хурдаа нэмж байсан. Харин одоо  манай гэрэлт Нарантай учрахаар өөрийн түүхийн цорын ганц болзоонд чиглэж явна.

ISON нь Нарны аймгийн доторх нэг ч салбарт хэзээ ч байгаагүй тул, түүн дээр од хоорондын орчны шинжтэй ул мөр үлджээ. Ийм солируудын гадаргуунуудыг судлах нь Сансар Огторгуйн хувьслын судлалд үнэлж баршгүй баримт сэлт өгч мэдэх юм.

Одоогоор ISON нь зөвхөн хүчтэй телескоп дээр илэрч байна. Гэхдээ зуны эцсээр сансрын энэхүү аялагчийг энгийн нүдний дурангаар харах боломжтой болно. Харин 11 –р сард солирыг өдөр ч харж болно. Сансрын хязгааргүй гүнд үүрд явахын хаа өмнө солир бас нэгэн гэнэтийн бэлэг барина. 1-рс арын 14-15 ны өдрүүдэд эх Дэлхий солироос үлдэсэн сүүлээр явна, ттэр үед дэлхийн хүн ам солирын бороог ажиглах боломжтой.