Хятад улсын одоогийн нийгэм-улстөрийн нөхцөлүүдэд ХМХ –үүдэд эрх чөлөө байхгуй. Энэ тухай БНХАУ- ын албан ёсны хүрээний хүмүүсийн санал бодлыг нийтэлдэг бээжингийн “Global Times “ сонины мягмар гаригийн дугаарт нийтэлжээ. Эл нийтлэл нь даваа гаригт өмнөд хятадын Гуанчжоу /Гуандун мужийн засаг захиргааны төв/ хотод гарсан “Наньфан жоумо” /Southern Weekly/ сонины сэтгүүлчдийн тус хэвлэлийн редакцийн бодлогод эрх баригчид хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсэн ажил хаялтыг дэмжиж байгаагийн хариу аж. “Global Times “ сонины редакцийн нийтлэлд, ХМХ-үүдийн шинэчлэл нь хятадын бодит байдалтай уялдан хэрэгжих ёстой. ХМХ-үүдийн шинэчлэл –БНХАУ -ын нийт шинэлэлийн процессын хэсэг нь байх ёстой. Нэгдүгээр сарын эхний дугааруудад “Наньфан жоумо” сонинд тус улсад шингэчлэл шаардагдаж байгаа тухай нийтлэл гарах ёстой байжээ. Гэвч уг нийтлэл нь тус сонинд гараагүй бөгөөд өрнөдийн нилээд хэдэн ХМХ-үүдийн уламжилснаар, уг нийтлэлийн оронд орон нутгийн үзэл суртлын хэлтсийн шаардлагаар ХКН- ын удирдлага дор хийгдэж байгаа БНХАУ- ын амжилт ололтуудын тухай нийтлэл гарчээ. Эл байдал нь хятадын блогуудад хятадын ХМХ-үүдийн эрх чөлөөний асуудлаар халуун мэтгэлцээн өрнөж, маш их шуугиан тариад байна.