Индонезийн өмнөд Сулавеси мужид хүчтэй усархаг бороо орсны улмаас үерт найман хүн амиа алдаад байна. Орон нутгийн байгалийн сүйрлийн үр дагаврыг арилгах удирдах газрын мэдээлснээр, даваа гаригт Өмнөд Сулавесийн нийслэл Макассар хотод усны түвшин буурчээ. Гэхдээ засгийн газрын нилээд хэдэн байгууллагууд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг урьдын адил үерт автагдсан хэвээр байгаа бөгөөд иргэд дүрвэсгдийн хуаранд байсаар хорогдсоор байна.