Хятад улс 2013 онд хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудаар дамжуулан шийтгэж байсан системийг хаахад бэлэн байна гэж ХКН- ын Төвийн улстөрийн болон хууль тогтоох комиссийн нарийн бичгийн дарга Мэн Зяньчжу мэдэгдэв. Хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудыг хаах тухай шийдвэрийг батласан бөгөөд ирэх 3 –р сард хуралдах Бүххятадын ардын төлөөлөгчдийн чуулганаар төлөөлөгчид батлах юм. Хятад улсад хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх систем нь 1957 оноос бүрэлдсэн аж. Полиц нь иргэдийг саатуулах эрхтэй болон ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр дөрвөн жил хүртэлх хугацаанд хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудад хорих эрхтэй аж. Өнөөдөр хятадын эх сурвалжуудын гаргасан мэдээнээс үзвэл, тус улсад 300 гаруй хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх газруудад 260 гаруй мянган хүн шийтгэгдээд байна. ]