НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэлсэн үгийг тус улсад 2011 оны 3-р сарын 11- ний өдрөөс үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсооход чиглэгдээгүй байна хэмээн шүүмжлэв. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсын төлөөлөгч Мартин Несирки хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Ням гаригт Асад тус улсын байдлыг хэрхэн харж байгаагаа болон шат дараатай хямралаас гаргах төлөвлөгөө санал болгов. Тухайлбал, уг төлөвлөгөөнд алан хядагчдад үзүлж байгаа гадаадын санхүүгийн дэмжлэгийг зогсоож, үндэсний яриа хэлэлцээний асуудлаар засгийн газрын бага хурлыг хуралдуулах, шинэ засгийн газрыг байгуулах, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах болон бүх нийтийн өршөөлийг зарлах. Несиркигийн тайлбарласнаар, НҮБ-ын тэргүүний түгшиж байгаа явдал нь Асад нь төлөвлөгөөндөө Сирийн шилжилтийн засгийн газрыг бүх хүчнийхний оролцоотой байгуулахыг тооцоогүй аж. Эл төлөвлөгөөг НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими идэвхитиэй дэмжиж байгаа бөгөөд 2013 онд сирийн хямралыг зохицуулж чадна гэж найдаж байгаа аж.