АНУ-ын Төрийн департамент зүгээс энэ аялалыг шүүмжилсээр байтал Гугл компанийн захиралуудын зөвлөлийн дарга, топ-менежер Эрик Шмидт, Нью-Мексико мужийн амбан захирагч Билл Ричардсон нар өнөөдөр Хятад улсаас БНАСАУ руу ниссэн байна. Дипломат хүрээний эх сурвалжаас иш татан Ренхап агентлаг ингэж мэдээлсэн байна. Шмидт, Ричардсон нарын БНАСАУ-д зочилох гэсэн санааг “утга учиргүй зүйл” гэж урьд нь Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд нэрлэж байсан юм. Тэд Пхеньянд хувийн журмаар зорчиж байгаа бөгөөд АНУ-ын албан ёсны төлөөлөгчид гэж үзэж болохгүй гэж тэр тэмдэглэсэн байна. Шмидт, Ричардсон нар Эйр чайна компанийн байнгын нислэгээр БНАСАУ руу ниссэн байна гэж тус агентлаг уламжилжээ.