Зул сарын баярыг ОУ-ын Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр тэмдэглэж байна. 1-р сарын 7-нд шилжих шөнө Оросын бүх Үнэн алдартны сүм хийдүүдэд баяр хурал хурж, мөргөл үйлдлээ. Аврагч Христосын москвагийн сүмд Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл зул сарын гол хурлыг айлдлаа.

Манай улсын хамгийн том цогчин дуганд энэ жилийн сүм хийдийн хамгийн том баярыг угтахын тулд зөвхөн Москва хотын иргэд ч бус ОУ-ын янз бүрийн хотууд болон алсын болон ойрын гадаад улсуудаас олон хүн ирсэн байлаа. Зул сарын баяр бид бүхнийг нэтгэж байна гэж Оросын Үнэн алдартны шашины тэргүүн цугласан олонд хандаж хэлээд:

«Энэ баяр бид бүхнийг Дэлхийг аврагч, Бурханы хүү Есүс Христийг Вифлеемд төрсөн тэр чухал түүхтэй холбож өгч байгаа юм. Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хүн бүрийн мөрөөдөж байдаг зүйл бол аврал билээ.Бурхан биднийг аврах гэж л ирсэн. Түүний авралын гол утга учир нь муу муухайг ялан дийлэх хүч тэнхээг бидэнд өгч байгаад оршиж байгаа юм» гэлээ.

Би хаана ч байлаа гэсэн жил бүр заавал тэмдэглэдэг миний хамгийн дуртай баяр бол зул сарын баяр юм гэж Любовь нэртэй нэгэн эмэгтэй хэлээд сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.

«Мэдээ орсон цагаасаа эхлээд Зул сарын баярыг тэмдэглэж эхэлсэн. Зул сарын баярт зориулан гацуур модоо чимэглэдэг байсан, Зул сарын баяраар бэлэг заавал авдаг байлаа. Дуу дуулдаг, мөргөлийн дуу бас дуулдаг байсан» гэж тэр ярилаа.

Урьд шөнө бяцхан Есүсийн төрсөн өдрийг ОУ-ын үнэн алдартны шашинтнуудтай хамт хуучны, юлианы хуанлийн дагуу бусад үнэн алдартны сүм хийдүүд тэмдэглэсэн байна. Тэдний дунд Сербийн, Иерусалимын, Гүржийн үнэн алдартны шашинтнууд байна.

Христийн мэндэлсэн өдрийн дараа шууд залгаад ОУ-д гэгээрэх өдрүүд эхэлдэг байна. Энэ өдрүүдэд маш их баяр хөөртэй байж, хөгжин наадаж, айлд зочилж, өөрсдөө зочид хүлээж авдаг байна. Энэ баяр 12 өдөр үргэлжилж Бурханыг загалмайлсан өдрөөр төгсдөг байна. Оросын сүм хийдүүд энэ баярыг 1-р сарын 19-нд тэмдэглэдэг юм байна.

Гэрэл зураг