2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг Сири улсын ерөнхийлөгч Башар Асад “Аль-Каида” алан хядах байгууллагын үзэл санааг өвөртлөсөн хэт даврагчидтай манай ард түмний хийсэн тэмцэл гэж нэрлэсэн байна. 1-р сарын 6-ны ням гаригт үндэстэндээ хандаж хэлсэн үгэндээ Асад хямралаас үе шаттайгаар гарах өөрийн төлөвлөгөөгөө санал болгосон байна.

Башар Асадын үзэж байгаагаар сирийн хямралыг зохицуулах анхны алхамыг дэглэмийг эсэргүүцэгчдийг ивээн тэтгэж байгаа гадаадынхан хийх ёстой. Гадаадын улсууд дайнчдыг дэмжиж байгаа санхүүгийн дэмжлэгээ зогсоох үүрэг хүлээх ёстой. Үүний дараа л үндэстний яриа хэлэлцээний засгийн газрын бага хурлыг зарлан хуралдуулах ёстой.

Бүх нийтийг хамарсан өршөөлийг зарлаж, шинэ засгийн газрыг байгуулах нь энхийн зохицуулалтын дараачийн гурав дахь шат болно. Энэ сайн төлөвлөгөө гэхдээ Асад өөрөө огцрох уу үгүй юу гэсэн нэг чухал зүйлийн талаар огт цухуйлгасангүй гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев тэмдэглээд

«Өршөөл зарлах болон засгийн газар бүрэлдүүлэх зэрэг нь үнэхээр сайн зүйлүүд. Орчин цагын сирийн төр засгийн бүтэцэд ерөнхийлөгч бол гол хүн юм. Энэ албан тушаалыг хэн эзлэхээс ихээхэн зүйл шалтгаалах юм. Ийм учраас дараах нөхцөл байдал бий болох бол уу. Асад хэзээ огцрох талаар үг дууграагүйд аядуу сөрөг хүчнийхэн сэтгэл дундуур байна. Харин хэт үзэлтэй сөрөг хүчнийхэн дэглэм аль хэдийнээ мөхсөн, үлгэн салган амьтан шиг боллоо, одоо түүнийг нам дарж авах хэрэгтэй гэж хэлнэ. Дэглэм зүгээр л цаг хугацаа хожиж байна гэж ярих болно» гэлээ.

Босогчид гэдэг бол гэмт хэрэгтнүүд, Барууныхны утсан хүүхэлдэй учир тэдэнтэй яриа хэлэлцээ хийх арга байхгүй гэж Башар Асад өөрийн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Тус улсын хямралыг зохицуулах асуудлаар хэлэлцээр хийх тийм түншийг одоохондоо олж харахгүй байна гэж тэр хэлсэн байна. Хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх боломжийг Сири улсын төр засаг эхнээсээ няцааж байгаагүй гэж Асад онцлон тэмдэглэсэн гэж Орчин үеийн Ойрхи Дорнодыг судлах Санкт-Петербургийн төвийн удирдагч Гумер Исаев тэмдэглээд:

«Мөнгө болон зэвсгээр сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа тэр хүч яг одоо нөхцөл байдал явцгүй гэдгийг ойлгож байгаа нь маш чухал юм. Сөрөг хүчнийхэн алан хядах болон хорлон сүйтгэх ажиллагаагаа яаруу сандаруу явуулж байгаа болон зарим нэг нутгийг сирийн цэргийхэн муу хянаж байгаа ч гэсэн сөрөг хүчнийхэнд Асадын засгийг хурдан түлхэн унагааж, гялалзсан амжилтанд хүрэх боломж гарсангүй.

Ливи улсын Бенгази хотод бий болсон шиг тийм сөрөг хүчний эсэргүүцлийн голомт хот ч Сири улсад одоо байхгүй байна. Ийм учраас бүх сөрөг хүчнүүд тэр дундаа аядуу сөрөг хүчнийхнийг оролцуулсан үндэстнээ аврах засгийн газрыг эмхлэн байгуулах санал бол үнэхээр амьдралд хэрэгжүүлж болох яг тэр хувилбар юм» гэж хэллээ.

Дайснаас эх орноо хамгаалах нь сирийн ард түмний үүрэг гэдгийг Башар Асад ард түмэндээ санууллаа. Манай улсын дотоодын хэрэгт гадны хүчнийг хөндлөнгөөс оролцох явдлыг гаргуулаагүй Орос, Хятад болон бусад улсуудад Сири улс гүн хүндэтгэл үзүүлж байна гэж тэрээр мэдэгдсэн байна.

Сири улс эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс байх болно гэдгийг Асад өөрийн ард түмэндээ амаллаа. Асадын санал санаачлагад хандах хандлага удаан хүлээлгэсэнгүй. Тус улсын хямралыг энхийн аргаар зохицуулах саналыг хүлээн авах бодолгүй байна гэж Сирийн сөрөг хүчний үндэсний эвсэл мэдэгдсэн байна.