Хуурай замын цэргийн байлдааны шинэхэн хэрэглэлийг ОУ-д боловсруулж дууслаа. Энэ 4-р сард улсын туршилтыг эхлэнэ гэж БХЯ мэдээлсэн байна. Цэрэг хүний байлдааны хэрэглэлд төгөлдөржүүлсэн буу, сум нэвтэрдэггүй хантааз, холбоо, зүг чиг байршил олох, мэдээлэл боловсруулах хэрэгсэлүүд, ус цэвэрлэх хувийн шүүлтүүр, дулаан ялгаруулах бие даасан эх үүсгэвэр, хараа, сонсгол, өвдөг тохойн үеийг хамгаалах багц зэрэг багтсан байна. Цэргийн иймэрхүү хэрэглэлүүдийг АНУ, Франц, Герман улсууд болон НАТО-гийн бусад улсуудад боловсруулж байгаа юм.