Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ швейцарийн Давос хотод 1-р сарын сүүлчээр болох Бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцож чадахгүй бололтой гэж Киодо агентлаг уламжилсан байна. Чухам ямар учир шалтгаанаас болж японы ерөнхий сайд Швейцарь улсад болох Бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцож чадахгүй болсныг японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга тайлбарласангүй. Улс төр, бизнесийн тэргүүлэх төлөөлөгчид, нэрт сэтгэгчид болон сэтгүүлчдийг урин оролцуулдаг жил бүрийн эдийн засгийн форум 2013 оны 1-р сарын 23-27-нд Швейцарь улсын Давос хотод болох юм.