Египет улсын засгийн газарт орсон 9 шинэ сайд нар ерөнхийлөгч Мухаммед Мурсийн өмнө тангараг өргөлөө. Энэ ёслолын ажиллагаа Каир хот дахь ерөнхийлөгчийн ордонд болсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Тус улсад шинэ үндсэн хууль хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан Мурси 12-р сарын сүүлчээр үндэстэндээ хандаж үг хэлэхдээ, “одоогийн сорилт шалгалтанд хариу өгч чадахуйц” өөрчлөлтийг сайд нарын танхимдаа оруулахыг ерөнхий сайд Хишам Кандильд даалгасан гэж мэдэгдэж байсан юм. Дотоод хэргийн болон сангийн яамдын сайд нарыг хамгийн түрүүнд өөрчилсөн байна. Мөн тээвэр, иргэний агаарын тээвэр, эрчим хүч, мэдээллийн технолог болон харилцаа холбооны нийгмийн хангамжийн яамд мөн парламентын хэрэг эрхлэх болон хүрээлэн байгаа орчин, бүс нутгийн хөгжлийн төрийн яамдын сайд нарийг өөрчилсөн байна. 2013 оны 2-р сарын сүүлчээр сонгуулийн товы нь тодорхойлох ёстой шинэ парламент бүрэлдэх хүртэл Засгийн газар шинэчилсэн бүрэлдхүүнээрээ ажиллах болно.