«Оросын дуу хоолой» радио Христийн мэндэлсэн өдрийн баярт зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна.

1-р сарын 7-нд үнэн алдартын шашинтнууд яруу сайхан гоё ёслол бүхий Христийн мэндэлсэн сайхан баяраа тэмдэглэдэг.Энэ шашны баяр дэлхийн янз бүрийн улсад оршин суудаг олон хүнийг нэгтгэж байна.

«Зул сарын баяр ахин болж байна. Энэ нь энх амгалан аж амьдрал, зол жаргал, гайхамшигт үйл явдлын баяр юм. Христийн мэндэлсэн өдөр од маш хурц гялалцаж байна» гэж хүүхдийн «Снежинка» чуулгынхан дуулцгааж байна. (Дуу)

Христийн мэндэлсэн өдөр төрөл төрөгсөд, анд нөхөддөө баяр хүргэх заншилтай. Мөн өдөр Орост Христийн мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэхдээ бүгдийг уриж, үүд хаалгаа нээлттэй байлгадаг.

«Семейная традиция» чуулга Христийн мэндэлсэн баярын өдөрт зориулсан «Баярла» уламжлалт дуугаар өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг үргэлжүүлүүлж байна. (Дуу)

Христийн мэндэлсэн өдөр калядка буюу хошин хөгжилтэй дуу дуулцгаах заншилтай. Энэ нь хөгжим, бүжиг, тоглоом, хошин яриа бүхий ёслол юм. Энэ ёслолд оролцогчид айл хэсэж, хөршүүддээ мэнд хүргэж, хошин дуу дуулцгааж байна. Тэднийг дайлаж, чихэр боов бэлэглэдэг. «Карагод» ардын чуулга Христийн мэндэлсэн өдрийн баярын дууг дуулна. (Дуу)

Сүлд мод бол Христийн мэндэлсэн баярын гол бэлгэ тэмдгийн нэг юм. « Нам гум…Цас орж байна. Христийн мэндэлсэн баярын сүлд модны сайхан үнэр анхилж байна. Сүлд модны дор бэлэг дурсгалын зүйл хүүхдүүдийг хүлээж байна. Христийн мэндэлсэн сайхан баяр болж байна» гэж Елена Кузьмина болон «Непоседы» хүүхдийн чуулгынхан дуулцгааж байна. (Дуу)

 

Христийн мэндэлсэн өдрийн дараагаар «святки» хэмээх баяр эхлэнэ. Эрт дээр үеэс баярын үеэр өвчтөн, өнчин хүүхдүүдэд туслаж, өглөг буяны үйл үйлдэж, хөгшчүүд бэлэг өргөдөг. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигт шидит үйл явдал хүлээх, горьлох баяр юм.

Орост святки баярын үеэр сонин хувцас өмсөж, хөгжилтэй тоглоомыг зохион байгуулж, хошигнож, дуу дуулцгаадаг. Колядка ёслол нийтийн хошин тоглоом, уран гулгалт, нийтийн найр цэнгэлээр төгсдөг.

«Криница» ардын чуулгынхан Монгол улсын үнэн алдартны шашинтнуудад баярын мэнд хүргэж байна. (Дуу)