Башар Асадын үндэстэндээ хандаж хэлсэн үг Сири улсын болон бүс нутгийн хувьд онцгой үйл явдал юм. ОУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн ажилтан Борис Долгов ОДХ радиод ингэж мэдэгдлээ. Энэ бол Асадын шинэ он гаргаад хэлсэн анхны үг юм гэдгийг тэр сануулсан байна. Энэ нь сирийн хямралаас гарахад чиглэгдсэн идэвхитэй үйл ажиллагаа тэр дундаа ОУ-ын үйл ажиллагаатай холбоотой юм. Ерөнхийлөгч өөрийн хэлсэн үгэндээ Сири улсын болон түүний эргэн тойрны байдлыг тов тодорхой харууллаа. Зэвсэглэсэн бүлэглэлүүдэд гаднаас тусламж үзүүлсээр байгаа нь хямрал үргэлжлэх гол шалтгаан гэж тэр хэлсэн нь зөв юм. Сири улсад зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох цорын ганц арга бол улс төрийн шийдвэр юм. Энэхүү шийдвэрийг амьдралд хэрэгжүүлхийн тулд энгийн номхон иргэд болон засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдаж байгаа бүлэглэлүүдэд үзүүлэж байгаа цэргийн болон санхүүгийн тусламжаа зогсоох явдал юм. Эдгээр бүлэглэлүүдийн ихэнх гишүүд нь “Аль-Каида” адан хядах байгууллагаас ирсэн хүмүүс юм. Тэднийг дэмжих явдлаа зогсоовол дотоодын сөрөг хүчин, жишээ нь харилцан ажиллагааны хороотой улс төрийн яриа хэлэлцээг эхлэх боломж нээгдэх юм гэж Борис Долгов төгсгөлд нь хэлсэн байна.