ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр үнэн алдартны шашинтнуудад болон ОУ-ын бүх иргэдэд Зул сарын баярын мэнд хүргэлээ. “Энэ баяр нь зуун жилийн турш итгэл найдвар, хайр сэтгэлийн гэрэл гэгээг бидэнд бэлэглэж байгаа юм. Манай нийгмийн түшиг тулгуур болж ОУ-ын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа ёс суртахууны уламжлалт үнэ цэнэтэй зүйлийн эргэн тойронд биднийг нэгтгэж байгаа билээ” гэж ерөнхийлөгчийн илгээлтэнд дурдсан байна. “Оросын үнэн алдартны сүм хийд болон христосын шашны бусад урсгалууд манай орны амьдралд идэвхитэй оролцож байгаа юм. Тэдний улсын болон нийгмийн бүтэцүүдтэй харилцах харилцан ажиллагаа бэхжиж, шашин хоорондын яриа хэлэлцээ хөгжиж, нийгэмд үйлчлэх үйлчилгээ, боловсролын болон гэгээрүүлэх санал санаачлага, залуучуудын хүмүүжил, гэр бүлийг дэмжих зэрэг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. Иймэрхүү үр өгжөөтэй, олон талтай ажил нь гүн хүндэтгэлийг хүлээж байгаа нь зүй ёсны хэрэг гэж” ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Зул сарын баярыг бүх дэлхийн олон улс орны үнэн алдартны шашинтнууд тэмдэглэж байгаа билээ.