ОУ-д 1-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө тэмдэглэдэг үнэн алдартны Христийн мэндэлсэн баярын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиогийн эртний анд нөхөр Крутицкий болон Коломенийн хамба лам Ювеналий ирж буй баярын мэндийг манай радио сонсогчидод хүргэлээ.

«Зул сарын баяр нь хүмүүсийг нүглээс аврах, энх тайван, сэтгэл санаа ариун байх итгэл найдварын баяр, ийм учраас сайн сайхан үйлийг бүтээх, сүсэг бишрэлээ бэхжүүлхийг ерөөж, Христ бурхан бидэнтэй байнга хамт байдагт баярлаж талархаж байгаагаа илэрхийлье! Зөвхөн Христ бурхан л өөрчлөгдөшгүй гэж ариун сударт бичсэн байдаг юм.

Хүний амьдралд өөрчлөлт байнга гарсаар байна. Эрүүл саруулаар сэтгэдэг тэр дундаа сүсэгтэн хүмүүс түүний тухай өдөр бүр бодож байх шаардлагатай. Амьдралын гол утга учрыг олж харах нь хамгийн гол юм. Христ бурхантайгаа хамт Түүний Сүмд ирэх нь хамгийн чухал юм гэж хамба лам Ювеналий ярилаа.

2012 он Сүмийн амьдрал болон түүний сүсэгтнүүдийн хувьд амаргүй байлаа. Сүм хийдийн эсрэг кампанит ажил зөвхөн ОУ-д биш дэлхий дахинд явагдлаа. Нийгмийн дунд шашингүй үзлийг дэлгэрүүлэх гэсэн санааны эсрэг бүх сүсэгтнүүд ямар шашин шүтдэгээс үл шалтгаалан өөрсдийн ёс суртахууны үнэ цэнэтэй зүйлийг хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэх ёстой.

Бүх хүндрэлтэй зүйлүүд, асуудлууд нэгэн цагт бүгдээрээ шийдэгдэнэ гэж хүлээх хэрэггүй, харин Бурханы тусламжтайгаар бүх зүйл сайн сайхан болно гэж итгэх хэрэгтэй гэж хамба лам Ювеналий онцлон тэмдэглээд

«Сүм хийд шархыг эдгээж, сургаж, туслаж, сэтгэл санаагаар дэмжиж, тайвшруулах ёстой. Мэдээж хэрэг өнөөдөр манайд маш олон төгөлдөр бус, дутагдалтай зүйлүүд байгаа. Ийм учраас л бид сүм хийдүүдийг барьж байгуулах, маш их дутагдалтай байгаа залуу лам нарыг сургах ажлыг хийх ёстой. Бид өөрсдийн үйл ажиллагаагаа сулруулах ёсгүй. Бурхан багшийнхаа тусламжтайгаар бид угтан ирж байгаа саад тотгоруудыг даван туулах ёстой. Биднийг өөрсдийнхөө албыг үргэлжлүүлэх, хөдөлмөрлөх нөр их ажил хүлээж байна. Энэ бүхэн нь бидэнд аз жаргал, баяр хөөр, Бурханы ерөөлийг авчирдаг юм. Би та бүхэндээ Итгэл найдвар, Хайр сэтгэлийг хүсэн ерөөж байна» гэлээ.

ОУ 20-р зуунд маш олон эмгэнэлт явдлыг туулсан гэж Оросын үнэн алдартны шашны хамба лам санууллаа. Өнгөрсөн үеийн гунигт хор уршгийг даван туулахын тулд өнөөдөр юу хийж болох вэ? Зүрхэндээ Бурханаа тээж амьдрах, Бурханы яруу алдарын төлөө үйл хэрэгээ үйлдэх хэрэгтэй гэж Крутицкий болон Коломенийн хамба лам Ювеналий төгсгөлд нь онцлон тэмдэглэлээ.