ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод францын нэрт жүжигчин Жерар Депардьед оросын паспорт гардууллаа. Тэд өнөөдөр Хар далайн эргийн оросын Сочи хотод уулзсан байна. Өнгөрсөн пүрэв гаригт Депардьед ОУ-ын иргэншил олгох тухай зарлигт Путин гарын үсэг зурж жүжигчний зохих хүсэлтийг биелүүлсэн юм. Жилийн орлого нь сая еврогоос давж байгаа иргэдэд 75%-ийн татвар ногдуулах тухай Францын ерөнхийлөгч Франсуа Олланд зарласны дараа Депардье оршин суугаа газраа өөрчилөхөөр шийдсэн юм. Энэ татварыг өөрчилсний дараа ч Депардье өөрийн шийдвэрээ өөрчлөөгүй юм.

Гэрэл зураг