Олон улсын нөлөө бүхий “Евразия” консалтингын компани америкийн “Форин полиси” сэтгүүлийн вэб хуудсан дээр дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн байна. Нэгдүгээр байр эзэнгүй хоцорсон ба 2-р байрыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эзэлсэн юм. Энэ жагсаалтын 3-р байрыг АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке эзэлсэн байна. Харин жагсаалтын дараачийн байруудыг Герман улсын канцлер Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар эзэлжээ.

Энэ рейтенгийг Интернет болон ХМХ-үүдэд өргөнөөр хэлэлцлээ. “Форин полиси” сэтгүүл энэ нэрсийн жагсаалтад ямарч хамаагүй бөгөөд энэ рейтенгийг америкийн улс төр судлаач, “Евразия” консалтингын компанийн ерөнхийлөгч Йен Бреммер зохиосон гэж бичсэн байна. Тэдний зохиосон рейтенг нь тус компанийн шинжээчдын “Орчин цагын дэлхий дахин дахь төр засаг ба даяарчлалын бодлого” сэдэвтэй хэлэлцүүлгийн үр дүн юм гэж Бреммер «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм. Эдгээр нь улс төрийн бодлогын эрсдэлд үнэлгээ өгөх тал дээр мэргэшсэн 150 орчим хүн юм. Өөрөөр хэлвэл энд Бреммерийн хувийн санал бодлын талаар огт яригдаагүй гэсэн үг.

Маш олон хүний хувь заяанд нөлөөлж чадахуйц өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх хувь хүний арга барилыг онцгой чадвар гэдэг юм гэж Бреммер «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэлээ. Ийм учраас ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн нь “Евразия” компанийн тэргүүний хувьд гэнэтийн зүйл болоогүй юм.

«Хэрвээ Путины засаглалын бүрэн эрхий нь хувь хүнийх нь хувьд авч үзвэл бусад улсуудтай харьцуулвал тийм ч их биш юм. Удирдагчид нь үнэмлэхүй бүрэн эрхийг атгадаг Туркменстан, Умард Солонгос зэрэг дарангуйлагч улсууд байсаар байна. Харин Орос орон бол асар уудам нутагтай, эдийн засгийн чухал тоглогч, эрчим хүчний хэт гүрэн улс юм. Оросын арми нь ч хүчирхэг юм. Яг одоо нөлөөллөөр нь авч үзвэл Путин дэлхийн хамгийн бодитой нөлөө бүхий тэргүүн юм» гэж Йен Бреммер ярилаа.

Путины дараа АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке орж байгаа юм. Харин Барак Обама томоохон улсын тэргүүн ч гэлээ дэлхийн байдалд тийм ч ихээр нөлөөлж чадахгүй байгаа юм гэж Йен Бреммер үзэж байгаа юм.

«Энд нэг сонирхолтой байдал бий болсон юм. Манай нэрсийн жагсаалтад Ангела Меркель Обамагийн өмнө орж байгаа, учир нь түүний хүчин чармайлт, үйл ажиллагаа нь ЕХ-ны хувьд бодитой юм. Түүнийг би “Оны хүн”-ээр тодруулмаар байгаа юм. Мэдээж хэрэг Обама одоо дэлхийн хэт гүрний ерөнхийлөгч юм.

Гэхдээ Вашингтоны бодлого сүүлийн үед урьдчилан таамаглахын аргагүй, зөвшилцөөнгүй болоод байгаа нь Обамаг урьдах ерөнхийлөгчидтэй харьцуулахад нөлөөгөө өргөжүүлэх явдлыг хязгаарлаж байгаа юм. Өнөөдөр Америк дотоодынхоо эдийн засгийн болон батлан хамгаалахын асуудалд голлон анхаарч байна. Обамаг бодвол Меркель, Бернанке нар улс төрийн шийдэл болон улс төрийн өөрчлөлтийг дэлхийн түвшинд хийж чадсан юм» гэж Бреммер хэллээ.

Нөлөө бүхий улс төрчдын рейтингийн 1-р байр нь хоосон байна. Энэ байдлыг “Евразия” компанийн тэргүүн "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө, “Миний бодлоор бид “Том найм”, “Их хорийн” ноёлож байгаа дэлхийд биш G0 буюу тэг тэргүүлэлтэй дэлхийд амьдарч байна! Нилээд хүнд асуудлын шийдвэрийн төлөө хариуцлагын хүндийг үүрч чадах тийм хүнийг дэлхий дахин хүлээж байна. Өнөөдрийн байдлаар Путинээс илүү нөлөө бүхий хүн гарсангүй” гэж тайлбарласан юм.

“Евразия” бүлэг нь дэлхийн бодлого болон даяарчлалын бодлогын эрсдэлд үнэлгээ өгөхөд мэргэшсэн олон улсын нөлөө бүхий шинжилгээ судалгааны компани юм. Энэ компаний офис нь Нью-Йорк, Вашингтон, Лондон, Токио хотуудад байдаг юм. Энэ бүлгийн ерөнхйилөгч Йен Бреммер нь “Форин полиси” сэтгүүлд өөрийнхөө блогыг хөтөлдөг ба америкийн тэргүүлэх телевизийн сувгуудаар өөрийн тайлбараа тайлбарлаж, нэр төртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд нийтлүүлдэг юм.