Бямба гаригийн шөнө хойд Альпт болсон ослын шалтгаан нь жолооч гэрэлтүүлэгтэй замаас гажсанаас болсон гэж италын мөрдөн байцаагчид үзэж байна. Үүнээс болоод оросуудыг суулгасан цаснаа явагч харанхуйд огцом эргэлтэд тулж дараа нь хавцал руу унасан байна. Энэ цаснаа явагч дээр оросын 8 жуулчин явснаас 6 нь амь насаа алдаж, хоёр нь хүнд шархдаж одоо Тренто хотын эмнэлэгт хэвтэж байна. Италийн цагдаагийнхны мэдээлснээр оросууд Чермис уулан дахь ресторонд оройн хоол идээд зочид буудал руугаа буцаж явахдаа эргэх ёстой байсан гэрэлтүүлэгтэй эргэлтийг анзааралгүй өнгөрсөн байна. Милан хотод байгаа ОХУ-ын Ерөнхий консулын газар хэлмэгдсэн хүмүүст шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж байна.

Гэрэл зураг