Америкийн киноакадемийн шагнал гардуулах ёслолын үеэр Жеймс Бондын цуврал кинонуудын 50 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ тухай шоуны продессерууд уламжилжээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь 2-р сарын 24-нд болно. Британий нууц тагнуулчийн тухай кино нь анх 1962 онд гарсан бөгөөд хамгийн сүүлийн кино 2012 оны 10-р сард гарчээ. Кино цувралд нийт 23 кино оржээ.