“Дакар”олон улсын авто уралдаан өнөөдөр Өмнөд Америкт эхэлнэ. Уг уралдаан Перу улсын нийслэл хот Лимед болно. Дараа нь уг уралдаан Аргентины нутгаар явж, хоёр долоо хоног үргэлжилсний дараа чилийн нийслэл Сантъягод өндөрлөнө. Одоогийн уралдаан 34 дахь удаагийнх юм. Уг уралдааны гол оролцогчдын дунд оросын “КАМАЗ-Мастер” багийнхан байгаа бөгөөд тэд Камскийн заводын ачааны машинуудтай уралдаж, нэг бус удаа аваргаар шалгарч байсан.