Умард-Солонгосын удирдлага тус улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулахаар төлөвлөж байна.Пхеньяныг хөгжүүлэх эдийн засгийн асуудлаар зөвлөлдөх үүднээс тус улс Германы эдийн засагчид болон хуульчдыг татан оруулаад байна гэж Frankfurt Allgemeine Zeitung /Франкфурт Аллгемайне Цайтунг/ сонин мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Пхеньян нь онцгой хөрөнгө оруулалтын бүсүүдтэй хятадын эдийн засгийн загварыг бус харин “үйлдвэрүүдийг нь гадаадын хөрөнгө оруулагчид зорилготой сонгон авдаг “ вьетнамын хувилбарыг илүүтэй сонирхож байгаа аж. Умард-Солонгосын удирдагчийн 19 жилийн түүхэнд анх удаагаа Ким Чен Ун шинэ жилийн баяраар хандаж телевизээр хэлсэн үгэндээ, тус улсын Өмнөд-Солонгостой нэгдэх боломжийн тухай “эргэлт буцалтгүй” бодлогын тухай зарласан. Түүнчлэн Ким Чен Ун нь 2013 оныг эдийн засгийн хүчтэй шинэчлэлийн жил болох тухай мэдэгдсэн.