Орос улсын зүүн бүс нутгуудын дэд бүтцийн боломжууд өргөжин тэлсээр байна.Жишээ нь шинээр Кузнецовын хонгилын төмөр замыг ашиглалтанд орууллаа. Хабаровскийн хязгаарт шинэ жилийн босгон дээр ВСТО /Дорнод-Сибирь-Номхон далай/ хоолойн системийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд орууллаа. Оросын нефтийг Япон, АНУ, Индонез, Өмнөд-Солонгос, Сингапур Филиппин, Тайвань болон Малайз худалдан авч байна. ВСТО-2 нефтийг гаргаснаар Номхон далайн эргийн нефть дамжуулах боломжууд жилд 35-аас 45 тонн хүртэл нэмэгдэх юм.

Шинэ төмөр замын хонгилын тухай ерөнхийлөгч Владимир Путин энэ төсөл нь бүс нутгийн хөгжилд маш  чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглээд

”Алс-Дорнодын тээврийн дэд бүтцийг бэхжүүлэхэд бас нэгэн маш чухал алхмыг хийлээ. Ванино болон Советская Гавань боомтуудын чиглэлд ачаа тээврийг хөгжүүлэхэд саад болж байсан “Нарийхан газрыг” арилгалаа. Цаашид Алс-Дорнодын боомтуудыг хөгжүүлж, экспортын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зориулалтын, Орос улсын зүүн бүс нутгуудад аж үйлдвэрийн шинэчлэл хийх маш сайн төслийг хэрэгжүүлж чадлаа. Төслийг амжиллтай хэрэгжүүлсэн нь бизнесийн, төрийн болон орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны сайхан жишээ юм. Энэ бол үнэтэй, гэхдээ маш их хэрэгтэй төсөл...” гэлээ.

Кузнецовын хонгилын шинэ төсөл нь Сихотэ-Алины нуруугаар дайрч байна. Уг барилгыг ашиглалтанд оруулснаар төмөр замын дамжуулах чадвар жилд 19-өөс 29 сая тонн хүртэл нэмэгдэж, АНД-н бүсийн орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудыг нээж байна гэж “Оросын төмөр зам”-ын ерөнхийлөгч Владимир Якунин үзээд

”Энэ нь Алс-Дорнодын Ванино болон Советская боомтуудад ачаа тээвэрлэх тэс өөр нөхцөлүүдийг авчирж байгаа төдийгүй бүс нутгийн хөгжилд шинэ эрч хүч өгч байна. Кузнецовын хонгилыг барьж байгуулсан явдал бол АНД-н орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олгож байна. Өмнөд-Солонгос, Хятад болон Япон улс Советская Гавань болон Ванинод эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэхэд маш их сонирхож байна. Шинэ хонгилыг ашиглалтанд оруулсан нь эл сонирхолыг хөгжүүлэх сайн хөшүүрэг болно... “ гэлээ.

Оросын дуу хоолой” радиод ийм үзэл санааг Хабаровскийн хязгаарын захирагч Вячеслав Шпорт ярьсан юм.

«Төмөр замын дамжуулах чадвар нэмэгдэж байна. Энэ нь маш сайхан зүйл юм, учир нь энэ нь нийт алс-дорнодын бүс нутгийн хөрөнгө оруулалтын сонирхолыг нэмэгдүүлэх болно . Ванино болон Хабаровскийн хязгаарын Советская Гавань боомтуудын эдийн засгийн бүсийн төслүүд нь бизнесийн мангасуудын сонирхолыг татаж эхлээд байна. Одоо бид манай боомтуудын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд тээврийн янз бүрийн схемүүдийг байгуулж байна» гэж Вячеслав Шпорт хэллээ.

Орос улсын Дорно-зүгийн бүс нутгууд эрчим хүчний илүүдэлтэй бөгөөд АНД-н бүсийн эдийн засгийн томоохон гүрнүүдэд шаардагдах түүхий эдийг нийлүүлэхэд бэлэн байна. Экспортонд тээврийн хомсдол л саад болж байна. Үүнийг арилгахад маш их хэмжээний хөрөнгө хүч чиглүүлж байна.