Дэлхийн 25 орны буддын шашинтнууд Орос улсаар аялж мөргөл хийнэ. Уламжлалт “Өвлийн аялал” 1-р сарын 5-нд эхэлнэ. Уг аялалыг Оле Нидал лам тэргүүлнэ. 9 мянган км үргэлжлэх зам манай улсын буддын уламжлалт нутаг дэвсгэрүүд болон Транссибирийн төмөр замын дагуу газруудаар явж өнгөрөх юм.

71 настай дани гаралтай Буддын шашны их багш, Оле Нидалын хувьд энэ удаагийн Оросын нутгаар хийх аялал анхных нь бус аж.

«Би Орос улсад ирэх маш дуртай. Энэ бол олон сайхан хүмүүстэй, маш сонирхолтой, сайхан орон. Миний бодлоор Орос улсаар аялахдаа зөвхөн Транссибирийн төмөр замаар, өвөл л аялах хэрэгтэй. Бид шавь нартайгаа жил бүр Байгаль нууран дээр буудаллаж, бие мах бодийн болон оюуны хүч чадлаа сэргээх үүднээс жил бүр нуурын мөстэй хүйтэн усанд ордог» гэж Оле Нидал хэллээ.

Энэ удаагийн өвлийн аялал маш их тооны мөргөлчдийг цуглууллаа. Нийт 500 гаруй хүн ирээд байна. Тэдгээрийн бараг тэн хагас нь буддын Очир эрдэнийн сургаалийг болон Карма Кагьюгийн уламжлалаар замнагч оросууд юм. Мөргөл хийхийг сонирхогчид жил ирэх тутамд өссөөр байна гэж Оросын буддын шашинтнуудын холбооны Карма Каргьюгийн уламжлалын ерөнхийлөгч Александр Койбагаров “Оросын дуу хоолой”радиод өгсөн ярицлагадаа тэмдэглээд

«Одоо манай улс даяар 80 гаруй сургууль байна. Ер нь бол манай аялалыг бид Владивосток хотоос эхэлдэг уламжлалтай. Харин энэ жил бид Иркутск хотоос эхэлсэн, яагаад гэвэл бид Орос улсын өмнө зүгээр аялаж, Дон дахь Ростов хотод очихоор шийдсэн. Бид хүмүүсийг буддын шашинтай гүн гүнгий танилцуулахыг хичээж байна» гэлээ.

Мөргөлийн чиглэлд заавал орох газар бол Буриад улсын Итгэлт хамбын нойрсож байгаа Иволгины дацан байдаг юм. Карма Каргьюгийн уламжлал буддын шашны уламжлалт сургаалиас ялгаатай ч, Буриадад Оле Нидал болон “Өвлийн аялалын” мөргөлчдийг дуртайяа хүлээн авсан тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга Сокто Бальжинимаев ийн ярьлаа.

«Буддын шашны дөрвөн сургууль байдаг. Энэ бол Ньингма, Кагью, Сакъя болон Гелуг юм. ОХУ-д уламжлалт Гелугийн сургуулийг дагадаг.Буддын шашны сургууль бүр нь өөрсдийн шав нарын чадварт тохируулан тодорхой сургааль ном зааж байв. Тиймээс манайд бидний үзэл нэгтнүүд ирдэгт бид ямагт баяртай байдаг.

Буддын шашинтнуудын Орос улсаар аялах аялал нь сар орчим үргэлжилнэ. Тэдний очих хотуудын нэгд Оле Нидал лам өөрийн шинэ бүтээл “Итгэлийн ном .Үхлээс айхаас хэрхэн ангижрах вэ ” номыг танилцуулна.