Японы ЗГ-ын тэргүүн Синдзо Абэ 1995 онд гаргасан тус улсын түрэмгийллийн төлөө уучлал гуйсан мэдэгдлээс зайлсхийх төлөвгүй байна, гэхдээ орчин үеийн илгээлт хийхээ үгүйсгэхгүй байна. Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга уламжлахдаа, илгээлт нь “ирээдүйд чиглэгдсэн бөгөөд 21-р зуунтай дүйцсэн” байх ёстой гэв. 1995 оны 8-рс арын 15-ны өдрийн японы засгийн газрын түүхэн мэдэгдэлд тэр үеийн ерөнхий сайд Томиити Мураяма Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргийн түрэмгийлэгчдийн үзүүлсэн зовлон гачланд уучлал гуйсан юм. Нөгөөтэйгүүр, азийн эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолын зориулалтаар японы цэргийн хуарангуудад хүчээр явуулж байсан тухай 1993 оны засгийн газрын мэдэгдлийг дэмжиж байгаа тухай шийдвэрийг тус улсын эрх баригчид хараахан гаргаж чадахгүй байна. “Эмэгтэйчүүдийг зугаагаа болгох” хэмээх тулгамдсан асуудал нь Японыг азийн бусад орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд саад болж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм.