НАТО баасан гаригт /3РК/ “Пэтриот” зенит-пуужингийн хөдөлгөөнт цогцолборыг сиритэй хил залгаа Түрк улсад суурилуулж эхлээд байгаагаа албан ёсоор батлав. Энэ тухай АНУ- ын Европ дахь цэргийн командлалын /EUCOM/ сайтан дээр мэдээлжээ. Цэргийн албатнуудын болон төхөөрөмжүүдийн хэсгийг Адахна мужийн “Инджирлик” агаарын цэргийн баазад хүргээд байна. Түрк улс 11-р сарын хоёрдугаар хагаст НАТО-д хандаж Сирийн талаас болзошгүй агаарын довтолгооноос хамгаалах үүднээс 3РО “Пэтриот” пуужин байрлуулах хүсэлтийг тавьсан. 12-р сарын 4-ний өдөр НАТО-гийн зөвлөл пуужингуудыг байрлуулах тухай шийдвэр гаргасан. Түркийн хил дээр НАТО-гийн удирдлагын дор нийт зургаан зенит-пуужингийн батарей байрлах юм.