2012 оны 12-р сард Орос улсын Ардын жүжигчин Алла Пугачёва концертын хөтөлбөрт оролцохгүй байх өөртөө өгсөн амлалтаа зөрчив. Ингэхдээ оросын эстрадын Примадонна “Шинэ жилийн өмнөх уулзалтуудад” зориулан нэг л үдшийг өнгөрөөв.

Анх “Шинэ жилийн баярын уулзалтууд” нэртэй Алла Пугачёвагийн концертын хөтөлбөрийг 1988 онд Москвад гаргасан. Тэр үед Пугачёва өөрийн дуугаа дуулж, нэртэй дуучид, эстрадад хөл тавьж байгаа авъяаслаг дуучдыг нэг тайзнаа гаргахаар концертын хөтөлбөрийг бодож хийсэн юм. Энэ бүх театрчилсан хөтөлбөр нь Шинэ жилийн баярт зориулагдсан байлаа. Энэхүү төслийг Алла Пугачёва арван жилийн дараа дахин сэргээлээ. Энэхүү шинэ жилийн баярын телевизийн хувилбарыг 2013 оны 1-р сарын 7-нд үзэгч олонд харуулах юм. Алла Пугачёвагийн “Цэнгээрэй” дууг сонсоно уу…

Алла Пугачёвагийн ”Шинэ жилийн баярын уулзалтууд” бий болсон үеэс олон орон зайд багагүй суурьшин дассан байлаа, нөсөр том “Олимпийский“ цэнгэлдэх хүрээлэнгээс Пугачевагийн хотын гаднах шилтгээнд түүний ойр дотны хүмүүсийн үдэшлэг зэрэг камерын концертууд болдог юм. Байнга шинэчлэгдэж байдаг “Шинэ жилийн баярын уулзалтууд” олон залуу оддын хувьд одтой харайлт байсан бөгөөд харин Пугачёвагийн хувьд “уулзалтууд” дээр анх удаагаа дуулсан түүний дуунууд нь хит болж байсан нь олонтоо юм.

Манай хөтөлбөрийг Алла Пугачёвагийн сүүлийн хит болсон дуунуудыг нэг болох –“Бүх хүн дээр цас орж байна” дуугаар үргэлжлүүлж байна…

Алла Пугачёва өөрийн концертын хөтөлбөртөө маш их бэлджээ. Энэ нь хүсэл мөрөөдөл биелдэг, ид шидтэй жинхэнэ шинэ жилийн баяр болжээ. Өөрөө тэр шинэ жилийн үдэшлэгний эзэгтэйн хувьд тайзнаас бараг холдсонгүй. Тэр бүжиглэж, хөгжилдөж, гурван шинэ дуу дууллаа.Ингэхэд түүний шинэ жилийн баярын уламжлалт уриа “Шинэ одод асч, хуучин одод бүү унтраг !” хэвээр үлджээ.

Манай хөгжмийн хөтөлбөрийг Алла Пугачёвагийн “Шинэ жилийн бал” дуугаар өндөрлъе! Та бүхэнд Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье!