Иракийн ерөнхий сайд Нури аль-Малики баасан гаригт “тус улсад бүхнийг устгах аюултай үндэстэн хоорондын мөргөлдөөнийг дахин гаргахгүй байх тухай“ мэдэгдэл хийв. Тэрээр телевизээр хэлсэн үгэндээ, жагсаалд оролцогчдыг “хүчирхийллийн үйл ажиллагаанаас түдгэлзэж” харин цэргийнхнийг “хүлээцтэй хандаж, жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг” уриалжээ. Өмнө нь тус улсын хоёр дахь том хот Мосулд засгийн газрын эсрэг цуглааныг аюулгүй байдлын хүчнийхэн тараасан тухай тодорхой мэдээлсэн. Хэдэн зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалууд тус улсын бусад хотуудад сөрөг хүчнийхний зарласан “хатуужлын баасан гаригийн” хүрээнд явагдсан. Тэд суннитүүдийн эсрэг “ялгаварлан гадуурхах бодлогыг” зогсоохыг болон “эрх баригчдад дураараа дургих ” боломж олгож байгаа терроризмын эсрэг хуулийн нилээд хэдэн заалтуудыг хасахыг шаардаж байна.