Нарны эрчим хүч бол шинэ бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Нарны гэрлийг дулааны болон цахилгаан эрчим хүч болгон хувиргах бүхний сайн мэдэх технологийг манай гариг дээр сүүлийн арван жил идэвхитэй эзэмшиж байна. Зөвхөн эдийн засгийн учир шалтгаанаас болж нарны эрчим хүч айл гэр бүхэнд очиж чадахгүй байна, учир нь нэг киловатт цаг нь дэндүү өндөр өртөгтэй байгаа юм.

Нарны эрчим хүчийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах туршилт бараг 30 жилийн өмнө эхэлсэн билээ. Сүүлийн арван жил нарны цахилгаан станцийг барих ажлын оргил үе болоод байна. Ийм станц барих анхны европын туршилтыг Испани улс хийсэн юм. Фото элементээр ажилладаг дэлхийн хамгийн том цахилгаан станц тэнд 2008 оноос эхлэн ажиллаж байна.

Одоо бүх дэлхий даяар нарны эрчим хүчийг хувиргадаг томоохон зуу орчим станц ажиллаж байна. Эдгээр станцуудыг зөвхөн Европ, Америк тивүүдээр тогтохгүй Япон, Тайланд, Энэтхэг, Хятад улсуудад харж байна.

Жишээ нь Хятад улс нарны зай болон түүний дагалдах бүтээгдхүүн үйлдвэрлэх хэмжээгээрээ өнөөдөр дэлхийд нэгдүгээрт орж байна. Харин хэдхэн жилийн дараа хэдэн арван нарны дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Хятад улс эрчим хүчний нөөцөөр асар их дутагдалтай байгаа учир энэ төсөлд мөнгө хайрлахгүй бололтой.

Ямарч үйлдвэрлэлийн эхний үе шат үнэтэй мэт санагддаг юм. Гэхдээ яваандаа заавал хямдардаг юм гэж нарны эрчим хүчний ирээдүйд итгэлтэй байгаа Эрчим хүчийг үр ашигтэй ашиглах төвийн гүйцэтгэх захирал Игорь Башмаков ярьж байна.

«Нарны эрчим хүчийг хямд, хүртээмжтэй болгохын тулд эрдэм шинжилгээний нөр их ажил хийгдэж байна. Бүх л эрчим хүчний нөөцийн хувьд ийм ажил хийгдэж байгаа юм. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол нефть боловсруулах болон атомын эрчим хүчийг хөгжүүлэх нь эхлээд бас л асар өндөр өртөгтэй байсан шүү дээ. Сургалт явуулах болон туршлага хуримтлуулах явцад хувийн зарлага, боловсруулалтын өртөг нь багасдаг юм» гэж Игорь Башмаков хэллээ.

Тоо чанарт заавал шилжинэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хувийн компаниуд дэлхий даяар маш олон зорилтот төслүүдэд хөрөнгө оруулж байна. Жишээ нь Арабын нэгдсэн эмирт улсад Масдар-сити “ирээдүйн хотыг” барьж байгуулж байгаа ба энэ хотыг бүхэлд нь “ногоон технологоор” хангах юм.

Харин нарны эрчим хүчний станцууд нь байшингуудынх нь дээвэр дээр байрлах юм. Сахарын цөлд Десертек өргөн хүрээтэй төслийг хэрэгжүүлэх ажил ид дундаа явж байна. Дөчин жилийн дараа тэнд Европын хэрэглэгчдийн 20%-ийг хангах чадалтай нарны эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна. Нарны эрчим хүчний ирээдүйг эдийн засаг л шийднэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.

Хэрэглэгчдийг айлгахгүй хэмжээнд нарны эрчим хүчний өртөгийг хямдруулж чадвал манай гариг дэлхий нарны эрчим хүчний зайгаар бүрхэгдэх болно. Экологийн хувьд цэвэр эрчим хүчний үнийг хэрэглэгчид төлөх чадваргүй гэж эдийн засагчид үзэж байгаа бол хүн төрлөхтөн манай дэлхийн нефть, хий, ой модыг шавхагдаж дуустал нь хэрэглэх болно. Эсвэл эрдэмтэд өөр хямд технологийг бодож олно гэдэгт найдаж байна.