2007 онд засгийн эрхээс ХАМАС-ын исламист-сөрөг хүчнийг буулгаснаас хойш анх удаагаа хэдэн мянган палестинчууд баасан гаригт эрх баригч ФАТХ хөдөлгөөний байгуулагдсаны 48 жилийн ойг олон нийтийн цуглаанаар тэмдэглэв. Зохион байгуулагчдын тоолсноор баярын уг арга хэмжээнд 200 мянган хүн цугларсан нь палестины нутаг дэвсгэр дээр засгийн эрхийг хуваасан бүлэглэлүүд ойртож байгаагийн шинж тэмдэг ажээ. Лалынхны зөвшөөрөлтэй “фатхистууд” Газын зурвасын нийслэл хотын гол талбайд Палестины үндэсний болон хөдөлгөөний шар далбаанууд, палестины удирдагч асан Ясир Арафатын болон түүнийг залгамжлагч одоогийн ФАТХ-ын болон Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын хөрөг зургуудыг барьж жагсчээ. Цугларсан олонд Аббасын олон нийтэд хандан үг хэлж байгаа дүрс бичлэгийг гаргав. Тэрээр үндэсний нэгдлийг үтэр түргэн сэргээж, израилийн түрэмгийлэгчдээс палестины нутгийг чөлөөлөхөө амлав. ХАМАС-ын удирдагчдын нэг,Газын зурвасын исламын ЗГ-ын тэргүүн Исмаил Хания өрсөлдөгчиддөө баярын мэндчилгээ илгээж, тархай бутархайг ойрын үед гэтлэн давна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Өнгөрсөн 12-р сард ФАТХ анх удаагаа 2007 оноос хойш ХАМАС-ын талыг дэмжигчдэд Иордан голын баруун эрэг дээр тус хөдөлгөөний ойг тэмдэглэхийг зөвшөөрсөн юм.