АНУ ын Төрийн департамент интернет мангас аварга Google компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Эрик Шмидтын БНАСАУ –ад аялчлах төлөвлөгөөг шүүмжлэв. Би-БИ-Си телевиз-радиогийн корпорацын уламжилснаар, тус байгууллагын тэргүүн Виктория Нуландын хэвлэлийн нарийн бичгийн даргын нэрлэснээр энэхүү айлчлал нь “огт цагаа олоогүй” ажээ. Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар, Шмидт нь НҮБ- ын бүрэн эрхт төлөөлөгч асан Нью-Мексик мужийн захирагч болон БНАСАУ –ад олонтоо зочлогч Билл Ричардсаны тэргүүлэх хувийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдэхээр төлөвлөж байгаа аж. Нуланд бизнесмен боло улстөрчид Пхеньянд аливаа ултөрийн зорилгогуй аялахыг зөвлөжээ. Ким Чен Ыныг засгийн эрхийг барьснаас хойш Умард- Солонгос хоёр удаа хиймэл дагуул хөөргөх оролдлого хийснийг АНУ болон тус улсын хөрш Өмнөд-Солонгос улс эрс шүүмжлэлтэй хүлээн авсан юм.