Орос улсын ерөнхийлөгч Владимир Путиныг америкийн Foreign Policy сэтгүүл орчин цагийн хамгийн нөлөө бүхий улстөр, ажил хэрэгийн болон нийгмийн зүтгэлтэнээр нэрлэв. Орчин цагийн хөгжлийн тодорхойлдог дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг нийтэлсэн сэтгүүлийн ээлжит дугаар баасан гаригт худладаанд гарлаа. Энэ жил сэтгүүлийн редакц чансааны эхний мөрийг хоосон үлдээхээр шийдвэрлжээ. Учир нь дэлхийн геополитикийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлуудын далайц нэг хүн ганцаар шийдэх боломж үгүй ажээ. Владимир Путины удаах байранд АНУ - ын нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке оржээ. Германы канцлер Ангела Меркель орчин үеийн нөлөө бүхийн хүмүүсийн чансааны дөрөвдүгээрт оржээ. Тавдугаар байранд АНУ – ын ерөнхийлөгч Барак Обама, зургаад Европын төв банкны тэргүүн Марио Праги нар оржээ.