АНУ урьдан адил ОХУ-тай ПДХ системийн салбарт хамтран ажиллахаар эрмэлзэж байна. Холбогдох мэдэгдэлийг пүрэв гаригт Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хийв. “Бид урьдын адил ОХУ –тай ПДХ системийн асуудлаар хамтран ажиллахаар эрмэлзэж байна. Үүнд хоёр улс хоёулаа хожно гэж бид үзэж байна. Яагаад гэвэл, бид ижил заналхийллүүдтэй тулгарч байна “гэж Нуланд хэлжээ. Вашингтон Москватай хоёр талын үндэслэл дээр тулгуурлан, НАТО-ОХУ яриа-хэлцэлийн түвшин дээр ажиллахад бэлэн байна “гэлээ.