2013 он Сочийн Өвлийн Олимпийн албан бус нээлтийн эхлэл. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Москвад болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр олимпийн бамбарыг оросын талд шилжүүлсэн. Буухиа 10-р сарын 7-ны өдөр эхлэнэ. Олимпийн бамбарыг уламжлал ёсоор Грекэд асааж, дараа нь Москвад хүргэж ирнэ. Дараагийн өдөр нь уг бамбарын Орос улсаар 65 мянган км урт замын аялал эхлэнэ.

Олимпийн бамбарын чиглэл Өвлийн Олимпийн түүхэнд хамгийн урт замыг туулах юм. Харин буухиа нь бүх үндэсний буухиануудын хамгийн уртад орно. Бамбар нь автомашин, галт тэрэг, онгоц болон оросын гурвалсан морьдоор, холбоо цаа бугаар “аялах” болно. Буухиа нь тус улсын 2900 суурин газруудаар, ингэхдээ бүр хамгийн алслагдсан газруудаар болон Орос улсын хамгийн алдартай өнцөг булангуудаар аялана гэж 2014 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах комиссийн ерөнхийлөгч Дмитрий Чернышенко ийн ярьж байна: «Бамбарыг дэлхийн хамгийн гүн нуур болох Байгаль нуурын ёроолд болон Европын хамгийн өндөр Эльбрусын орой дээр болоод Хойд туйлд аваачна» гэлээ.

Ингэснээр Орос улс нь сансарт Олимпийн бамбар илгээсэн анхны орон болж мэднэ. Роскосмос хийсэн мэдэгдэлдээ, энэ нь бодит болж мэдэх юм гэсэн. Бамбарыг тусгай капсулд хийсний дараа сансрын станцад хүргэнэ. Алдартай бусад газруудын дунд олимпийн бамбар нь “Ясная поляна” /тэнд оросын нэрт зохиолч Лев Толстойн суурин / алдарт суурин, Авачинскийн галт уул/Камчаткийн гал уул/ болон Кижи дахь дархан цаазтай –музей/ЮНЕСКО –гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон/ зэрэгт очно. Олимп нь Кавказад болохыг тооцож, буухианы нилээд хэсгийг Адыген нутаг дэвсгэрээр аялуулах юм.

Бамбарыг Красноярскийн машин угсрах заводод /Дорнод-Сибирьт орших / хийжээ. Уг бамбарын гадна байдал нь одоогоор нууц байна. Нимйт 16 мянган бамбарыг бэлтгэсэн. Бамбарыг 14 мянган бамбартээгч авч явна. Тэдгээрийн дунд нэртэй тамирчид байна. Голливудын нэртэй жүжигчин Стивен Сигал буухиад оролцох хүсэлтээ байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ нь тамирчин хүний амьдралд хамгийн тэмдэглүүштэй үйл явдал юм гэж лондонгийн олимпид оролцогч, синхрон сэлэлтийн гурван удаагийн олимпийн аварга Мария Киселева ийн ярьж байна: « Энэ үйл явдал нь Олимпийн тоглолтуудын эхлэлтэй маш холбож өгдөг гэж би ямагт бодож байдаг. Энэ нь бүр Олимп эхлэхээс өмнө бамбар газар дээгүүр нэртэй хүмүүсийн, тамирчдын, зүгээр энгийн хөгжөөн дэмжигчдийн гараас гарт дамжин аялаж байх тэр үед. Энэ нь байнга тэмцээний өмнө болж байсан. Тэр үед үүнд хүрэх юмсан, оролцох юмсан гэж байнга бодогдож байсан» гэж хэлсэн.

Буухиа нь 2014 оны 2–р сарын 7 ны өдөр Сочи хотод өндөрлөнө. Тэнд олимпийн гол объектуудыг барьж байгуулах идэвхитэй бүтээн байгуулалт явагдаж байгаа. Цэнгэлдэх хүрээлэнг “аливаа техникийн уран сэтгэмжийг хангах чадвартайгаар”хийсэн ажээ. Сочигийн цэнгэлдэх хүрээлэн лондонгийн /Olympic Stadium/ Олимпийн хүрээлэнгээс юм уу, бээжингийн /Beejing National Stadium / цэнгэлдэх хүрээлэнгээс дор болохгуй байх болно гэдгийг уран барилгачид амлаж байна.

Сочийн Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа хамгийн сайхан болно гэж амлаж байна. Үүн дээр оросын телевизийн “Первый канал” сувгийн ерөнхий захирал Константин Эрнст тэргүүтэй олон улсын баг ажиллаж байна.

Өвлийн Олимпийн тоглолтууд 2014 оны 2-р сарын 7-23 ны өдрүүдэд Сочи хотод явагдана. Олимпийн тоглолтуудын дараа спортын эдгээр объектуудад 2014 оны Өвлийн Паралимпийн тоглолтууд болж өнгөрнө гэдгийг сануулъя.