Ирэх 3-р сард НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны БНАСАУ –ад айлчлах тухай мэдээ нь “ямарч үндэслэлгүй “ юм. Энэ тухай НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарыгн төлөөлөгч Мартин Несирке баасан гаригт мэдэгдэв. Өмнөд-солонгосын “Донг-а ильбо “ сонин пүрэв гаригт уламжлахдаа, НҮБ –ын захиргааны тэргүүний Пхеньянд хийх айлчлалыг ирэх 3 –р сард тус БНУ –ад удирдлагын сэлгээ хийсний дараа болно гэжээ. 12-р сард ерөниийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Пак Кын хе 2-рс арын 25- нд албан тушаалдаа орно. Дараагийн сард НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ –ын эрх баригчдад Өмнөд-Солонгсоын шинэ ерөнхийлөгчийн илгээлтийг дажмуулахаар Пхеньянд очно гэж өмнөд-солонгосын ХМХийн хэвлэл уламжилжээ. Өнгөрсөн оны намар Пан Ги Мун Сеулд айлчлал хийх үеэр хийсэн мэдэгдэлдээ, “тохиромжтой нөхцөлүүд” бүрдэнгүүт Пхеньянд очиход бэлэн байх болно гэжээ. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга үүний тулд ямар шаардлагуудыг биелүүлсэн байх ёстойг тодруулаагүй, гэхдээ БНАСАУ-аас олон улсын хамтын нийгэмлэгтэй Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтран ажиллах болон хүний эрхийг хэрэгжүүлэхийг хүлээж хүлээж байгаа гэж цохон тэмдэглэсэн.