Британий эрх баригчид тус улсаас Нью-Йоркийн метронд халдлагууд зохион явуулахад холбоотойд сэжиглэгдэж байгаа Абид Насирыг АНУ руу илгээжээ .Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг уламжлав. Пакистанаас гаралтай Абид Насир нь 2009 оны 4-р сард Британид халдлагын эсрэг ажиллагааны явцад баривчлагдсан. Хожим нь түүнийг гэм зэмгүй гэж сууласан. 2010 оны 7 –р сард Британий эрх баригчид АНУ ын хүсэлтээр түүнийг дахин баривчилжээ. Лондонгийн полиц пүрэв гаригт Насирыг онгоцны буудал дээр авчирч, улмаар америкийн хэв журам сахиулагчдын гарт өгчээ.