Жуулчид Ватиканд очиход одооноос пластик карт болон төлбөрийн картууд ашиглагдахгуй болно. Музейн тасалбарууд болон бэлэг дурсгалын зүйлүүдийг худалдан авахдаа зөвхөн бэлэн мөнгөөр худалдаа хийнэ. Энэ нь Италийн банк Ватикан дахь бүх цахим төлбөрүүдээ, тухайлбал, пластик картыг хаасны улмаас болжээ. ХМХүүдийн уламжилж байгаагаас үзвэл, Ватиканы нутаг дэвсгэр дээр италийн арилжааны банк ажиллахыг хориглосон байжээ. Учир нь мини-улсынхаа хувьд мөнгө угаах асуудлаар сөрөг ажиллагааг явуулах ЕХ нормыг батлаагүй байжээ. Одоо Ватикан Италиас гадна бүртгэлтэй арилжааны банкийг эрэлхийлж байна.