Оросын Шинжлэх ухаан –үйлдвэрлэлийн “Энергомаш”үйлдвэр пуужингийн хөдөлгүүрийн үр ашгийг гуравны нэгээр нэмэгдүүлэх боломжтой “Ацетам” өндөр үр ашигтай түлшийг боловсрууллаа. Энэ тухай “Интерфакс”агентлагт тус байгууллагын гүйцэтгэх захирал Владимир Солнцев мэдэгдэв. Түүний ярьснаар, шинэ түлш нь пуужин –тээгчдийн хөдөлгүүрийн шатлалуудад ашиглагдах боломжтой аж. Шинэ түлшний эсрэг тал нь хямд төсөр үнэтэй цэтилен болон аммиакийг ашигласанд оршиж байна гэж Солнцев тэмдэглэв. Сөрөг зүйл нь, хэрвээ бусад олон төрлийн пуужингийн түлшнүүдийн хамт ашигалавал, уг түлш нь дэлбэрэх өндөр аюултай . “Энергомаш” 2011 онд “Ацетам”-ыг боловсруулахад 4,5 сая рублийн тэтгэлэг хожисон ажээ.