Энэтхэгт 23 настай оюутан бүсгүйг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн бүлэг таван эрэгтэйчүүдэд албан ёсоор ял оноов гэж Рйетер мэдээллээ. Уг хэрэгт холбогдогч зургаа дахь этгээд 18 нас хүрээгүй тул, түүний хэргийг насанд хүрээгүйчүүдийн ангиллаар шүүх хэлэлцэнэ. Энэтхэгийн ХМХ-үүдийн Аманат хэмээн нэр өгсөн оюутан эмэгтэй нь 12-р сарын 16 –нд Нью-Делийн автобусанд согтуу эрэгтэйчүүдэд хүчиндүүлж, зодуулсан. Үүний дараа түүний биеийн байдал эрс муудаж, түүнийг Энэтхэгээс Сингапур руу эмчилхээр хүргэсэн. Тэр гурван удаа хагалгаа хийлгэсэн боловч, 12-р сарын 29 –ний шөнө нас барсан. Уг гэмт хэрэг нь Энэтхэгийн олон хотуудад олон нийтийн жагсаал явуулахад хүргэсэн. Хүмүүс хүчирхийлэгчдийг цаазаар авахыг шаардаад зогссонгүй, эмэгтэйчүүдийн тэмцэлтэй холбоотой арга хэмжээнүүдийг авахыг шаардав.