НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими нэг сарын хугацаанд ОХУ болон  АНУ  оролцоотой гурван талт шинэ зөвлөлдөх уулзалт явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай НҮБ -ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирке мэдэгдэл хийв. Тэрээр хэлэхдээ, уулзалтыг явуулах нөхцөлүүдийг талууд зөвшилцөж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт Брахими Дамаскад айлчилж, ерөнхийлөгч Башар Асадтай яриа хэлцэл хийжээ. Өнгөрсөн бямба гаригт тусгай төлөөлөгч Москвад хүрэлцэн ирж, ОХУ- ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавровтой сирийг хямралаас гарах замуудын талаар хэлэлцсэн юм. Брахими мэдэгдэлдээ, шинээр явуулах АНУ болон ОХУ -ын төлөөлөгчдийн гурван талт  уулзалт нь түүний Орос улсын  ГХЯ –ны дэд тэргүүн Михаил Богданов болон АНУ –ын ГХЯ –ны дэд тэргүүн Уильямс Бернс нартай 12-р сарын эхэнд Женевт хийсэн уулзалтын адил арга хэмжээ  гэв. АНУ- ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуландын мэдэгдэж байгаагаар, АНУ ийм төрлийн арга хэмжээг явуулахад бэлэн байгаа аж. Оросын тал Сирийн асуудлаар 6-р сарын 30 -нд Женевт зохион явуулсан яамдын түвшингийн “Бүлгийн үйл ажиллагааны” хуралдаан нь Сирийн цэргийн ажиллагааг хойш тавилгүй зогсооход нэн шаардагдах, сирийг дотоод мөргөлдөөнөөс энхийн замаар гаргахад цорын ганц шийдвэр хэвээр үлдэж байна гэдэгт итгэлтэй байна.