Цөмийн зэвсэгт хяналт тавих зөвлөлт-америкийн « хамгийн азгуй» Гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ой енеедер 1-р сарын 3-нд болж байна. Ерөнхийлөгч Ельцин Буш нар 1993 онд Москвад Стратегийн давшилтын зэвсгийг цаашид хязгаарлан хорогдуулах тухай Гэрээнд гарын үсэг зурсан билээ. Москва, Вашингтоны цөмийн цэнэг 3-3,5 мянган хуртэл хорогдуулахаар Гэрээнд заажээ. Хамгийн гол нь Гэрээгээр задрах хошуу бухий пуужинг хориглов. Өөрөөр хэлвэл урьтаж цемийн цохилт өгөх гол хэрэгслийг угуй болгосон юм.

СДЗ-ийн тухай 2 дахь гэрээ цемийн зэвсэгт хяналт тавих, зэвсэг хураах уйл явцыг эрс өөрчилж мэдэх байсан. Гэрээг батлахад хэдэн жил шаардагдав. Оросын Улсын думд 7 жил шаардагдсан байна. Гэрээг батласан боловч АНУ-ын ПДХ улигт системээс болж хүчин төгөлдөр болсонгуй. 2002 онд АНУ 1972 оны ПДХ тухай Гэрээнээс албан ёсоор гарсны дараа Москва СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээнээс бүрмөсөн татгалзав. Түүнийг ПДХ тухай Гэрээтэй холбохгуй бол учир үндэсгүй болох байв.

Гэвч СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээ ашиг тустай болсон гэж оросын шинжээчид үзэж байна. Тэр яриа хэлцээг үргэлжлүүлж, хоёр талын байр сүүрийг тус тус тодруулах боломж олгосон гэж Оросын АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «1972 оны ПДХ тухай Гэрээнээс гарах тухай АНУ-ын шийдвэр СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээг сөнөөв. Дараа нь Стратегийн давшилтын чадавхийг хорогдуулан тухай Гэрээ бий болсон. Энэ нь орос-америкийн харилцааны түүхэнд хамгийн богино хугацаатай Гэрээ болсон юм. Хамгийн гол нь эцэст СДЗ-ийн тухай 3 дахь Гэрээнд гарын үсэг зурсан хийгээд тэр өдгөө хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. СДЗ-ийн тухай 2 дахь гэрээг батлаж хэрэгжүүлээгүй байсан ч одоо хучин төгөлдөр байгаа Гэрээний ундэс суурь болсон хэмээн үзэж байна» гэв.

СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээ урьд өмнө Москватай тохиролцсон бух зуйлийг ул тооомсорлон өөрийгөө ПДХ бамбайгаар халхавчилж хамгаалах гэсэн АНУ-ын санаархлын анхны золиос болов. Обама америкийн ПДХ системийг Европт байрлуулах тухай Бушийн төлөвлөгөөг зөвхөн бага зэрэг еерчлев. Бушийн ч Обамагийн ч ПДХ систем оросын цемийн тогтоон барих чадавхид аюул учруулж мэднэ.

Гэвч СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээнээс татгалзах нь зэвсэгт хяналт тавихгуй гэсэн уг огт биш. СДЗ-ийн тухай 2 дахь Гэрээний дараа бас хоёр гэрээ байгуулсныг нийтээр мэднэ.Эдгээр нь 2002 оны страте- гийн давшилтын чадавхийг хязгаарлах тухай Гэрээ, 2010 оны СДЗ-ийн тухай 3 дахь гэрээ билээ. Ерөнхийлөгч Медведев, Обама нар эдгээр хоёр гэрээнд гарын үсэг зурсан юм.

Европ дэх америкийн ПДХ систем цөмийн зэвсэгт хяналт тавих, зэвсэг хураах асуудлаархи зэлэлцээг бүрмөсөн бусниулах аюултай. Одоо цөмийн зэвсэгт хяналт тавих тухай орос-америкийн хоёр талын ямар ч гэрээ хэлэлцээр байгуулахгуй гэж оросын шинжээчид үзэж байна. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн зэвсгийн талаархи шинжээч Михаил Троицкий хэлэхдээ: «СДЗ-ийн тухай 3 дахь Гэрээ стратегийн цөмийн зэвсэгт хяналт тавих тухай хоёр талын суулчийн гэрээ болж мэднэ гэсэн оросын албан ёсны байр суурийн талаар одоо ярьцгааж байна. Дараачийн Гэрээ олон талт болно гэж Орос улс узэж байна. АНУ-ын НАТО-гийн холбоотон Франц, Их Британи хоёр улсыг уйл явцад оролцуулвал зохино. Хятад улсын байр суурь тодроогуй байна. Өөрий нь цөмийн стратеги болон стратегийн тээгчийн тоо хэмжээний талаар тус улс юу ч мэдээлэхгүй» байна.

Москва Европ дэх АНУ-ын ПДХ шинэ системийн хариуд арга хэмжээ авч, шинэ загварын цөмийн зэвсэг тээгчийг боловсруулж байна гэж оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлсэн билээ.