Өнөөдөр тамхи татах нь ядуу, хөгжиж байгаа орнуудын бэлэгдэл болоод байна. Чухамдаа тэдгээрт дэлхийн тамхичдын 80 хувь ноогдож байна. Хэрвээ дэлхийн орнууд шуурхай арга хэмжээ авахгуй юм бол, хэдэн арван жилийн дараа тамхи татсаны улмаас нэг тэрбум хүртэл хүн наснаасаа өмнө үхэх аюул тулгаараад байна гэж ДЭМБ-ын анхааруулгад тэмдэглэжээ.

Нөгөө л нэг АНУ –ын тамхины үйлдвэрүүд Өрнөдийн орнуудад ашгаа алдангуутаа, азийн болон латин-америкийн орнуудын зах зээл рүү чиглэлээ сольсон. Улс дамнасан үндэсний томоохон компаниуд Энэтхэг, Хятад болон Индонезид байрлаж байна. Эдгээр орнуудад дэлхийн тамхины аж үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүсийн гуравны хоёр нь ажиллаж байна.

Үүнтэй зэрэгцэн дээрх орнуудад аль болох олон хүнийг тамхинд оруулах зорилготой томоохон зар сурталчилгааны кампанит ажил явагдаж байна. Хүний биед хор хөнөөлтэй энэхүү зорилгоо тамхи үйлдвэрлэгчид идэвхитэй урагшлуулж байна. Ингэхдээ тэд тамхи татах нь нь илүү, амжилттай байна хэмээн худал сурталчилгааг байнга явуулж байна. Жишээ нь, Африкад л гэхэд хөгжилтэй орнуудын зар сурталчилгаанд зөвхөн цагаан арьстанууд тамхийг сурталчилдаг бөгөөд ингэхдээ баян чинээлэг Европ юм уу, Америкийг харьцуулдаг байна. Үүнд тамхины хайрцаг нь дээрх “Жинхэн америк маяг “ болон “Америкт үйлдвэрлэв” сурталчилгааны уриалгууд их нөлөөтэй ажээ. Орос улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Дмитрий Янин тамхины компаниудын аргуудын талаар ийн ярьж байна: «Тэдгээрийг хамгийн их уйгагуй хөрөнгө оруулагчид мэт хүлээж авч, хаалга үүдээ нээн угтан авдаг уламжлал тогтсон. Тэд бизнесээ явуулж, театр болон музейд санхүүжилт хийдэг. Зарим орнуудад тамхины үйлдвэрлэл нь бүр эдийн засгийн ашигтай, тэтгэвэрийн сангийн төсвийн санхүүжилтийн хэмжээг бууруулдаг байна, учир нь тамхи татдаг хүн эрт нас бардаг төдийгүй, тэдэнд урт удаан хугацаагаар тэтгэвэр олгох шаардлагагуй болдог» гэж хэлсэн.

Хөгжилтэй орнуудад ДЭМБ -ын зөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тэнд олон нийтийн газруудад тамхи татахыг хориглож, зөрчсөн тохиодолд нилээд томоохон торгууль ноогдуулж, тамхины үнийг нилээд хэмжээгээр нэмж байна. Үүний дүнд жил бүр хөгжилтэй орнуудын тамхины хэрэглээ нэг хувиар буурч байна. Харин хөгжиж байгаа орнуудад эсрэгээр 3-5 хувь өсч байна! Одооноос ДЭМБ-ын гаргасан дүнгээр, чухамдаа дэлхийн 1 тэрбум 700 сая тамхичдын 80 % амьдардаг хөгжингүй орнууд нь ойрын үеддэлхийн тамхины томоохон борлуулагч зах болж хувирах гэж байгаа ажээ.