БНАСАУ-ын удирдагчийн гэргий Ли Соль Жу хүүхэдтэй болсон тухай өнөөдөр Ренхап агентлаг умард солонгосын телевизийн сурвалжлагыг үндэслэн мэдээлжээ. Ли Соль Жу жирэмсэн байна гэсэн яриа хэдэн сарын өмнө тархаж эхлэв. Энэ намар тэргүүн хатагтай бараг хоёр сар нийт олны өмнө гарч ирэхгүй байсан нь ийн яриа өдөөх шалтгаан болжээ. Ли Соль Жу жирэмсэн шинжгүй бие барих хувцастай Шинэ жилийн баярын дайллага дээр байсан. Эмэгтэйчуудийн чуулга «Хуухэд төрөх үед» дүү энэ дайллагын үеэр дуулсан явдал Ким Чен Ыны гэргий амаржсаныг нотлон харуулсан гэж өмнөд солонгосын сэтгүүлчид үзэж байна. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч бур 2009 онд Ли Соль Жутай албан ёсор гэрлэжээ. Тэднийхэн нэгэн хүүхэдтэй байна гэж урьд өмнө төсөөлсөн билээ.