Өмнөд Солонгостой харилцах харилцаа одоогоос таван жилийн өмнөхийн нэгэн адил тодорхой биш байна гэж БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо үзэж байна. Тус хороо Сеулд хандан дайсагнах бодлогоо хянаж үзэхийг уриалав. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслийн уламжласнаар «сөргөлдөөн, энх тайван хоёроос нэгий нь сонгож авахыг уриалсан мэдэгдэл БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны саяхны уриалгатай холбоотой байх». Уриалга хоёр талын харилцааг зохицуулах замаар тодорхой алхам хийх хүсэл эрмэлзэлийг агуулж байна гэж шинжээчид үзэж байна. Өөрийн хариуд Өмнөд Солонгосын ГХЯ Пхеньянд хандан «хөрш орнуудтай уялдуулан зохицуулж, цэцэн мэргэн зөв шийдвэр гаргахыг» уриалжээ.