Брент хэмээх нэг баррель нефтийн үнэ 2013 оны түрш 100 доллароос илүү байх болно гэж дэлхийн энергийн зах зээлийн тэргүүлэх шинжээчдийн дотор санал асуулга явуулсан Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин таамаглав. «Занарын хувьсгал гэгчийн нөхцөлд Хойд Америкт нефтийн олборлолт эрс нэмэгдэсэн ч баррель нефтийн үнэ 100 доллароос хэтрэнэ « гэж сонин тэмдэглэжээ. АНУ, Канад хоёр улсад нефтийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хамт хэдэн улс юуны туруунд Норвеги, Их Британи улсуудад нефтийн олборлолт Хойд тэнгисийн орд газруудын нөөц хомсдохтой холбогдон багасах юм.. Тооцоолтоос харахад энэ онд Брент хэмээх нэг баррель нефть барагцаалбал 109,3 долларын үнэтэй байх болно гэж «Файнэншл таймс» сонинд бичжээ.