ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд Сочид болох Олимпын ба Паралимпын наадмын билетээр наймаа хийж, луйвардах иргэд захиргааны хариуцлага хулээх тухай хуульд гарын үсэг зурсан тухай төрийн тэргүүний сайтад өгүүлжээ. Энэ баримт бичгийн дагуу Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимын хорооноос билетийн үнэ тогтооно. ОХУ-ын засгийн газраас зөвхөн билет худалдах журам тогтоох юм. Ёс журам зөрчсөн иргэн, албан байгууллага захиргааны хариуцлага хүлээнэ. Шуух захиргааны зөрчилтэй холбоотой хэргийг 10 өдрийн дотор шуун таслах ёстой.