2011 оны 3-р сарын 15-аас хойш Сири улсад мөргөлдөөнд 60 мянга гаруй хүн хэлмэгдсэн тухай өчигдөр НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Наванетхем Пиллэй мэдээлэв. Таван сарын турш дүн шинжилгээ хийж, Сири улсад 59648 хүн амь урэгдснийг илрүүлэн тогтоожээ. Нэр ус нь болон амь үрэгдсэн өдөр газар нь тодорхой хүмүүс л мөн цэст багтсан байна. Амь үрэгдэгсдийн 76 хувь нь эрэгтэй, 7,5 хувь нь эмэгтэйчүүд юм. 60 мянганбол бүрэн бүрэн төгс тоо биш гэж судалгаанд заажээ. Ялангуяа Хомс, Дамаск, Идлибэд олон хүн амь урэгджээ. Урьдын үнэлгээгээс нэлээд давсан энэ тоо хэмжээ зурх шимшрүүлж байна гэж НУБ-ын хүний эрхийн дээд комиссар мэдэгдэв. Сири улсад цуст ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөлд НҮБ-ын АЗ-еес бүр хоёр жилийн түрш арга хэмжээ авахгуй байна гэж Пилэй шүүмжлэв. 2011 оны 3-р сараас Сири улсад зэвэсэгт сөрөг хүчин, засгийн газрын цэргийн хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна. Орос улс хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохын төлөө байна. Сири улсад гарсан хямралыг улс төрийн арга замаар давах боломж байна гэж Москва үзэж байна.