Олон улсын ба бүс нутгийн парламентын тэргүүлэх байгууллагуудын удирдагчид Ази, Номхон далайн парламентын форумын ХХI чуулганд анх удаа оролцоно. Холбооны Зөвлөлийн дэд дарга Ильяс Умаханов «ОДХ» радиод жич ярилцлага өгч, 1-р сарын 27-31 өдрүүдэд Владивостокод хуралдах чуулганы онцлогыг хөндөж ярив. Тэрээр хэлэхдээ: «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг залгамжлуулахаар Ази Номхон далайн парламентын форумын ээлжит чуулганыг Владивостокод хийлгэхээр шийдвэрлсэн бололтой. Дэлхийн 28 улс Ази Номхон далайн парламентын форумд нэгдсэн юм. Энэ нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагынхаас илүү олон гишүүн юм. АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжүүлэлтийг хууль тогтоомжоор хангах хэрэгтэй. Владивостокод цугларах парламентын гишүүдийн зорилт худалдааг либералчлах, энх тайван аюулгүй байдлыг хангах, орчин цагийн аюул сорилтыг эсэргүүцэх асуудал болон парламентын гишүүдээс эдгээр зорилтыг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг хэлэлцэхэд оршино» гэв.

Түүнчлэн Владивостокод бүс нутгийн асуудлуудыг авч үзэж хэлэлцэнэ. Тухайлбал Сибирь, Алс Дорнодын хөрөнгө оруулалтын төслүүдийг ийн уулзалтын хүрээнд анх удаа танилцуулна. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажил, судалгаа болон боловсролын хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулах хөтөлбөрүүдийг анх удаа сонирхуулах юм. Эд бүхэн Ази Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах үзэл сурталд нийцэж байна гэж Умаханов үзэж байна. Бас нэг шинэ зүйлийг дурдая. Мансууруулах бодисын хөдөлгөөн, тээвэрлэлтийн асуудлыг Афганистаны парламентын гишүүдийг оролцуулан хэлэлцэнэ. Тус улс мөн форумын гишүүн биш байсан ч асуудлын хэлэлцүүлэгт оролцох юм. Афганистаны парламентын доод танхимын дарга Владивостокод афганистаны төлөөлөгчдийг тэргүүлнэ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асуудлын хэлэлцүүлэгт оролцох юм.

Европын парламент, Европын зөвлөлийн парламентын ассамблей, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын ба бүс нутгийн парламентын байгууллагын дээгүүр албан тушаалтай төлөөлөгчид тухайлбал ЕАБХАБ-ын дарга ноён Мильори чуулганд анх удаа оролцох юм. Түүнчлэн бүс нутгийн хэдэн байгууллага, түүний дотор Зүүн-өмнөд Ази ба Латин Америкийн орнуудын парламентын байгууллагуудын төлөөлөгчид болон ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга чуулганы ажилд оролцоно гэж Умаханов хэллээ.

Оросын парламентын гишүүд Ази Номхон далайн парламентын форумын чуулганы индэрийг олон улсын парламентын байгууллагуудын харилцан ажиллагааг төлөвшүүлэхэд ашиглах бодолтой байна. Олон улсын тулгамдсан асуудлуудын хэлэлцүүлгийг нэг мөрийн болгох гээгүй. Өөр үзэл санааг сонсож мэдэх нь чухал гэж Ильяс Умаханов тэмдэглэн хэллээ.

ОХУ-ын парламентын дээд танхимын дэд дарга Ази Номхон далайн парламентын форумын ХХI чуулганы өмнө «ОДХ» радиод ярилцлага өгөв. Чуулган 1-р сарын 27-31 өдрүүдэд Владивостокод болно. Энэ уулзалтыг зохион байгуулснаар ОХУ-ын Ази Номхон далайн парламентын форумыг даргалах үйл ажиллагаа төгсөх юм.